English

Ханхөгшин трейдинг компани өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ компанийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж байгал орчинд ээлтэй, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн асуудлуудыг дэмжсэн олон арга хэмжээнд оролцож, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлт, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад олон талаас нь бодитой хувь нэмрээ оруулан ажиллах хүсэлтэйгээр ажиллаж байна.

Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллахдаа өөрсдийныгаргасан шийдвэр, явуулж буй үйл ажиллагааныхаа нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар бүрэн хариуцлага хүлээж, ил тод, нээлттэй, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, бизнесийн оролцогч талууд болоод олон нийтийн эрх ашгийг дээдэлсээр ирсэн.

Кампанийн хэмжээнд нийгмийн хариуцлагын бодлого нь нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хэрэглэгчдийн өмнө хүлээх хариуцлага, ажилчдын өмнө хүлээх хариуцлага гэсэн ерөнхий гурван чиглэлээр тодорхой зарчмын хүрээнд хэрэгждэг бөгөөд олон төсөл, хөтөлбөрүүдийг санаачилан хэрэгжүүлж, олон нийттэй хамтран ажиллах болно.